Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

АРВАЙХЭЭР СУМ АРВАЙХЭЭР СУМ

“Хөршийн холбоо”-ны гишүүн, иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт, сургалт зохион байгуулав.

2017-10-16

Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын ГХУСАЗСЗөвлөл Цагдаагийн газартай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйл, Арвайхээр сумын ИТХ-ын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн холбоо” байгуулах журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөршийн холбоо”-ны гишүүд болон иргэн олон нийтийн  зөвлөлийн гишүүдийн уулзалтыг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Арвайхээр сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд зохион байгуулж, “Итгэлцэлийн гэрээ”, “Түншлэлийн гэрээ”-г байгууллаа.

               Сургалт, уулзалтын үйл ажиллагааг нээж Арвайхээр сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗөвлөлийн дарга Д.Амартүвшин үг хэлэв.

“Итгэлцэлийн гэрээ”, “Түншлэлийн гэрээ”-г Цагдаагийн газар, багийн Засаг дарга,  Иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүд, Хөршийн холбоодын ахлагч нар  хамтран гурвалсан гэрээг байгуулав.

 

               Уулзалтанд оролцсон “Хөршийн холбоо”-ны гишүүн иргэн олон нийтийн зөвлөлийн гишүүдэд шинээр батлагдан хэрэгжиж байгаа “Цагдаагийн албаны тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, Арвайхээр сумын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Туяацэцэг, ГБХХГХУС-лэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат нар танилцууллаа. 

 

              Энэхүү арга хэмжээний үеэр иргэнийхээ үүргийг биелүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа Арвайхээр сумын ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр Арвайхээр сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Дашдондог, Арвайхээр сумын ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр 7 дугаар багийн иргэн С.Төмөрбаатар,  Цагдаагийн газрын “Талархал”-аар 10 дугаар багийн иргэн Г.Пэрлиймаа, 11 дүгээр багийн иргэн М.Дэжид, 7 дугаар багийн  Ч.Энхтуяа нарыг  тус  тус  шагнаж  урамшууллаа.

 Мөн иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүдийг урьдчилан сэргийлэх ажилд ажиллах үед хэрэглэх хантааз, гар чийдэнг гардуулан өглөө.

            Итгэлцэлийн гэрээг байгуулсанаар хүрэх үр дүн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оршин суугчид, иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа сууц өмчлөгчдийн холбоо, сайн дурын иргэдийн хүч дэмжлэгийг авах, нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх төдийгүй гэр, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн оролцоо, эрх бүхий байгууллага, албан тушаалтны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа нэтгэн зохион байгуулж ахуйн хүрээнд үйлдэгдэж буй хууль бус үйлдлүүдийг саармагжуулах, бууруулах ажилд ахиц гарах явдал юм.

          Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдэд Арвайхээр сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин, Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн нар нь талархалаа илэрхийлж, цаашдын  ажилд нь амжилт хүслээ.

            Дээрхи үйл ажиллагааг Arvaikheer.mn, Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүкээр болон цагдаагийн газрын фэйсбүүк борон бусад цахим сайт, орон  нутгийн “Арвайхээр”, “GM” телевиз, “Өвөрхангайн өнгө”, “Өвөрхангайн элч” сонин, сэтгүүлд мэдээлэл нийтлүүлэх, цагдаагийн газрын үйл явдлын фото мэдээллийн самбар зэрэгт мэдээллэж  иргэд, олон нийтэд сурталчлан ажиллалаа.

          Энэхүү үйл ажиллагаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа сайн дурын иргэдийн  үйл  ажиллагааг  идэвхижүүлсэн, оролцоог нь  нэмэгдүүлэхэд чиглэсэн  үр дүнтэй ажил арга хэмжээ  болов.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%