Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

АРВАЙХЭЭР СУМ АРВАЙХЭЭР СУМ

Арвайхээр сумын ИТХ-ын танилцуулга

2021-05-06

1992 оны Ардчилсан анхны Үндсэн хуулиар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шинэ тогтолцоо  бүрэлдэн бий болсноор 1992 оны 09 дүгээр сард Арвайхээр хотод НӨУЁБ (Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ) анх байгуулагдаж, тэр үед орон тооны бус даргаар Яндангийн Баасанжав, 1994 оноос Дуламдоржийн Болдбаатар нар ажиллаж, орон тооны нарийн бичгийн даргаар 1992 оноос Цэндийн Бум-Аюуш, 1994 оноос Бат-Очирын Эрдэнэбат нар ажиллаж байв.

Үүний дараагаар 1996 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Ж.Баярсайхан анхны орон тооны ИТХурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, нарийн бичгийн даргаар Б.Эрдэнбат үргэлжлүүлэн ажиллав. 2000 оны сонгуулийн үр дүнгээр Ц.Рэнцэнхорол ИТХурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, нарийн бичгийн дарга, ажилтнаар Д.Туваансүрэн, 2004 оны 4 сараас 11 хүртэл З.Дашзэвэг ИТХурлын даргаар түр ажиллаж, 2004 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ ИТХурлын даргаар Л.Цэдэндамба, 2008 оны сонгуулийн үр дүнгээр Ж.Пүрэвсүрэн, 2012 оны сонгуулийн үр дүнгээр Б.Ганбат, 2016 оны сонгуулийн үр дүнгээр Д.Амартүвшин, 2020 оны сонгуулийн дүнгээр Ц.Доньддорж ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%