Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

АРВАЙХЭЭР СУМ АРВАЙХЭЭР СУМ

АРВАЙХЭЭР СУМЫН АНХАН ШАТНЫ УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО “SANTA CHALLENGE” АЯНЫ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2021-12-20

Тус аяныг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрөөс 21 аймаг 9 дүүрэг дэх улаан загалмайн хороодыг уриалан хийгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймаг дахь Улаан загалмайн хороо, Арвайхээр сумын анхан шатны Улаан загалмайн хороогоор дамжуулан дараах 3 үе шаттай зохион байгуулж байна.

Нэгдүгээр үе: Арвайхээр сумын 13 баг бүр 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 13 багийн иргэдийн нийтийн хурал, анхан шатны улаан загалмайн хороогоор дамжуулан зохион байгуулж, шинэ жилийн бэлэг цуглуулна.

Хоёрдугаар үе: Цугларсан бэлгийг 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор аймгийн Улаан загалмайн хороо, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран бэлэг цуглуулсан хэсгийн зорилтот бүлгийн хүүхэд багачуудад бэлэглэж баярлуулна.

Гуравдугаар үе: Үйл ажиллагааг дунд шатны улаан загалмайн хорооны цахим хаягаар дамжуулан олон нийтэд хүргэх ба 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор үйл ажиллагааны тайлан, хүрч ажилласан хүний тоон мэдээллийг, чанарын шаардлага хангасан зургийн хамт Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, анхан Улаан загалмайн хороонд ирүүлж, мэдээллээ нэгтгэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%