Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

АРВАЙХЭЭР СУМ АРВАЙХЭЭР СУМ

Арвайхээр сумын Ерөнхий болосвролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

2022-09-09

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан дурсах, хилс хэргийн бараан түүхээс сургамж авах, улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх зорилгоор Арвайхээр сумын Шинэ зуун бүсийн Ерөнхий болосвролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаан зарласан билээ. Гар зургийн уралдаанд 67, эсээ бичлэгийн уралдаанд 247 бүтээл ирүүлсэн бөгөөд сургууль тус бүрээс шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Дээрх сурагчдын шагналыг Өвөрхангай аймгийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Салбар Комиссын орлогч дарга Т.Гончигдорж, Арвайхээр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Тунгалаг болон бусад албаны хүмүүс гардуулан өгч, баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%