
Арвайхээр сумын хэмжээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц болон гүйцэтгэлтэй танилцав. 2022 онд Арвайхээр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 584сая төгрөгөөр гэрэлтүүлэг засвар, хог хаягдлыг тээвэрлэх, дарж булах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон сууцны засвар үйлчилгээ зэрэг 11 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа юм.