Малчны хотонд - Явуулын Иргэний танхим

2017-09-19 15:59

Арвайхээр сумын ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим” Хөдөө буланд малчны хотонд ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын болон багийн Засаг дарга нарыг оролцуулан уулзалт, цуглаанд хийж, нийт 43 хүн оролцсоноос,28 малчин, хөрш зэрэглэдээ 2 сумдын 3 малчин хамрагдлаа. 

Малчид маань ойролцоох айл саахалтаараа цуглаж, багийн ажлын болон төр засгийн цаг үеийн ажлын мэдээллийг авч, асуулт тавьж, санал хүсэлтээ баг багаараа өгч, тун сэтгэл хангалуун оролцлоо. Бид энэхүү ажлаараа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх санал асуулгыг танилцуулан, ИТХ-аас баталсан зарим шийдвэрүүдыг сурталчилж ажиллаа. Явуулын иргэний танхимын үйл ажиллагааг байнга хүргэж байх санал их гарч байлаа.

ü     Сумын ИТХ-аас “Явуулын Иргэний танхим” энэ сарын 19-20-ны өдөр МСҮТөвд “Мини парламент” хуралдааны чиглэл өгөх зорилтот 2 дахь сургалтыг зохион байгуулж ажиллана. 

Сургуулийн сургалтын албатай хамтран хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг шийдэрлэх “Мини парламент” хуралдааны зохих хууль эрх зүйн мэдээлэл, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг сэдвээр сургалтыг хийж, төлөвлөгөөний дагуу 9-р сарын 22-нд сумын танхимд “Мини парламент” хуралдсанаар шийдвэр гаргах түвшинд сурагчдын асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.


2017-09-19 15:59


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 16
  • НИЙТ:
  • 10 814
Сумдууд