“Мини парламент” хуралдааны чиглэл өгөх зорилтот сургалт

2017-09-19 16:02

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс  “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь-2017” төсөлд энэ жил улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн 80 ИТХурал төсөл бичиж, үүнээс Арвайхээр сумын ИТХ-ын “Залуучуудын оролцоо-Цахим хуралдаан” сэдэвт төсөл дэмжигдсэн. Арвайхээр сумын ИТХурал 2016 онд улсын хэмжээнд анх удаа “Цахим-ИНХурал”-ыг 5 дугаар багт зохион байгуулсан нь сайн жишиг болсон.

 Төслийн хүрээнд Арвайхээр сумын ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-д МСҮТөв, ЕБСургуулийн ахлах ангийн 18 нас хүрсэн сурагчдад “Мини парламент” хуралдааны чиглэл өгөх 1 дэх зорилтот сургалтыг ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого зохицуулалтын ажлын хорооны гишүүд, Төлөөлөгч Т.Мөнхбат, Н.Дуламдорж, Ц.Төмөрбаатар нар 9-р сарын 13-ны өдөр зохион байгуулж, 21 сурагчид хамрагдаж, үүний 13 эмэгтэй сурагчид оролцон, Нутгийн удирдлагын байгууллагын талаарх мэдлэгээ дээшлүүллээ.

Энэхүү төслөөр Төлөөлөгчид бие даан сургалт зохион байгуулж, чадавхижих мөн сурагч залуучуудын нийгмийн оролцоог сайжруулах, үеийн бусад найз нартаа үр нөлөөтэй манлайлах чадварыг олгох зорилготой тавьсан.


2017-09-19 16:02


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 9
  • НИЙТ:
  • 10 474
Сумдууд