Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

АРВАЙХЭЭР СУМ АРВАЙХЭЭР СУМ

“Залуучуудын хөгжил - Иргэний оролцоо” сэдэвт лекц

2017-09-19

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр  “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь-2017” төслийн нэгжийн дэмжлэгтэйгээр Арвайхээр сумын залуучуудад “Залуучуудын хөгжил-Иргэний оролцоо” сэдэвт лекцийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Лекцыг Иргэний боловсрол төв, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж, ИБТөвийн Гавъяат багш, лектор Р.Нарангэрэл, аймгийн ЭМГазрын мэргэжилтэн Б.Сүхбаатар нар уншиж, 157 залуучууд буюу үүнээс 95 эмэгтэйчүүд сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамт хамрагдлаа.

Энэ онд сумын ИТХ-аас мэдээлэлтэй иргэн эрх мэдэлтэй, эрх мэдэлтэй иргэн оролцоотой байдаг зорилго тавьж, нийт залуучууд, иргэдийхээ хандлага, оролцоог дээшлүүлэх чиглэлээр иргэний боловсрол сургалтыг 4-өөс доошгүй удаа зохион байгуулахаар төлөвлөн холбогдох байгууллагууд, сайн дурын идвэхтнүүд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Харин оюуны хөрөнгө оруулалт болох зорилтот сургалтуудад цаг заваа гаргаж оролцох хандлага одоогоор дээшлэхгүй байгаа боловч цаашид өөрчлөгдөнө гэж итгэлтэй байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%