2026-04-08
71
📣 Арвайхээр сумын 13 багийн 2026 оны 1 дүгээр улирлын ИНХ өнөөдрөөс эхэлж, орон нутгийн удирдлагууд иргэдтэйгээ нээлттэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож байна.
Энэ удаагийн хурлаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, цаашид хийгдэх бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогын талаар аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож, мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгч байна.
📰 Хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.