Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

АРВАЙХЭЭР СУМ АРВАЙХЭЭР СУМ

ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ "ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-29

Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Явуулын үйлчилгээ” арга хэмжээг зохион байгууллаа.  

Уг арга хэмжээг зохион байгуулснаар Арвайхээр сумын 356 иргэнд хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгч, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, ахуйн хүрээнд архидан согтуурдаг, айдас түгшүүр төрүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бусад зөрчил гаргаж болзошгүй 91 айл өрхөөр орж, зөвлөгөө, зөвлөмж, яриа таниулга хийж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 4, гэмт хэргийн шинжтэй 2, архидан согтуурсан 1, нийт 7 зөрчлийг илрүүлж, тухай бүр нь шийдвэрлэж ажиллалаа.

Тухайн арга хэмжээ нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшлэх, мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг багасах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1457
575 / 39%
459 / 32%
209 / 14%
214 / 15%