Тодруулбал, хүйтний улиралд гүний усны худгийн орчимд хөлдөж, овоорсон мөс ихээр хуримтлагдсанаар худгийн орчин халтиргаатай болж, иргэдийн зорчих нөхцөл хүндрэх, мөн худгийн ашиглалт, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байсан юм. Иймд ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан, тойргийн хэмжээнд худгийн орчны цэвэрлэгээ, мөс зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүллээ.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд:
• Худаг орчимд үүссэн хөлдсөн мөсийг хагалж зайлуулах
• Орчны халтиргаа гулгааг багасгах
• Иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх
• Худаг ашиглах аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.








