Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ

АРВАЙХЭЭР СУМ АРВАЙХЭЭР СУМ

“School police” журам хэрэгжиж эхэллээ

2015-04-24

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “School police” журмыг хэрэгжүүлэх сургалтыг “Иргэний танхим”-д 04 сарын 17-ны өдөр ЕБСургууль, МСҮТөвийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн болон сурагчдын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.
Сургалтыг сумын Засаг даргын Тамгын газар, “Хүүхдийн төлөө зөвлөл”, ГХУСАЗСЗөвлөл, аймгийн Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл, Монголын Сурагчдын холбоотой хамтран зохион байгуулж, сургалтын эхэнд сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбоотой журмыг хэрэгжүүлэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, энэхүү журмыг хэрэгжүүлснээр эцэг эх, олон нийтийн оролцоог түшиглэн сургуулийн орчинд гарах зам тээврийн осол, бусад төрлийн гэмт хэрэг буурах ач холбогдолтой юм.
Мөн сумын ГХУСАЗСЗөвлөлөөс журмыг хэрэгжүүлэх гарын авлага, плакт, CD, хантааз, холбоо барих станц зэргийг өгч шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%