Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Фото мэдээ


нийт 85

АЙМАГ, СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНООС ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2024-11-20 164
1996 оноос өнөөг хүртэл Чөлөөт, Шударга, Ардчилсан сонгуулийг хуулийн дагуу амжилттай зохион байгуулахад оруулсан идэвх, зүтгэлийг нь үнэлж "Сонгуулийн байгууллагын ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдэгээр Мэргэд сургуулийн захирал Н.Норгинханд, 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг нарыг шагнав.

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-11-01 170
Нийтийн албан тушаалтны авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах хэрэгжүүлэх сэргээн сануулах зөвлөн туслах зорилгоор Арвайхээр сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд аймгийн ИТХ-ын Хурлын Ажлын албатай хамтран сургалт зохион байгуулав. Авлигын тухай ойлголт, Авлигын хор хөнөөлийн тухай, Ашиг сонирхлын зөрчлийн тухай, Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай сэдвүүдээр сургалт мэдээлэл өглөө.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн анхдугаар хуралдаан хуралдаа

2024-10-31 146
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн анхдугаар хуралдаан хуралдаа

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ц.Төмөрбаатар сонгогдлоо

2024-10-22 149
Арвайхээр сумын ИТХ-ын даргаар Ц.Төмөрбаатар Төлөөлөгчдийн 96,5 хувийн санал авч сонгогдлоо.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж 5 асуудлыг хэлэлцлээ.

2024-10-22 168
Арвайхээр сумын ИТХ-ын даргаар Ц.Төмөрбаатар төлөөлөгчдийн 96,5 хувийн санал авч сонгогдлоо. Арвайхээр сумын Засаг даргад Б.Ганбат нэр дэвшигдэж, төлөөлөгчдийн 100 хувийн санал авсан тул томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлав.
khural.mn

2020-2024 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ОТГОН ХУРАЛДААН ХУРАЛДАЖ 11 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

2024-09-19 182
1. Журам батлах тухай 2. Хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн тухай 3. Хяналт шалгалтын тухай 4. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн нэршлийг өөрчлөн батлах тухай 5. Нийтийн эзэмшлийн зам талбай гудамжийг нэрэмжит болгох тухай 6. Арвайхээр хотын ногоон байгууламжийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай 7. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай 8. Сумын хөгжлийн 2024 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай 9. Арвайхээр сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай 10. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай 11. Хоршоо хөгжүүлэх сангийн тов тогтоох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

2020-2024 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ОТГОН ХУРАЛДААН ХУРАЛДАЖ 11 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

2024-09-19 197
1. Журам батлах тухай 2. Хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн тухай 3. Хяналт шалгалтын тухай 4. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн нэршлийг өөрчлөн батлах тухай 5. Нийтийн эзэмшлийн зам талбай гудамжийг нэрэмжит болгох тухай 6. Арвайхээр хотын ногоон байгууламжийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай 7. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай 8. Сумын хөгжлийн 2024 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай 9. Арвайхээр сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай 10. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай 11. Хоршоо хөгжүүлэх сангийн тов тогтоох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 24 дүгээр Хуралдаан 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 09:00 цагт хуралдана

2024-08-26 202
Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 24 дүгээр Хуралдаан 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 09:00 цагт хуралдана.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20, 21, 22 дугаар хуралдаан 60 хувийн дундаж ирцтэй хуралдав

2024-07-04 293
2024 оны хагас жилийн байдлаар Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20, 21, 22 дугаар хуралдаан 60 хувийн дундаж ирцтэй хуралдаж 19 асуудлын хэлэлцэн шийдвэрлэв.

ЭЭЛЖИТ 22 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-06-10 267
Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Сумын ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай 2. Арвайхээр сумын 2023 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэл, аудитын дүгнэлтийн тухай 3. Орон нутгийн өмчийн тухай 4. Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл батлах тухай 5. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 6. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбарын байршил тогтоох тухай 7. Аймаг, сумын зорилтот жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ "ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-29 242
Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Явуулын үйлчилгээ” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээг зохион байгуулснаар Арвайхээр сумын 356 иргэнд хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгч, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, ахуйн хүрээнд архидан согтуурдаг, айдас түгшүүр төрүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бусад зөрчил гаргаж болзошгүй 91 айл өрхөөр орж, зөвлөгөө, зөвлөмж, яриа таниулга хийж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 4, гэмт хэргийн шинжтэй 2, архидан согтуурсан 1, нийт 7 зөрчлийг илрүүлж, тухай бүр нь шийдвэрлэж ажиллалаа. Тухайн арга хэмжээ нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшлэх, мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг багасах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 21 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2024.04.24-НИЙ ӨДӨР ХУРАЛДЛАА

2024-04-24 243
Хуралдаанаар: 1.УИХ-ын сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн, олон нийтийн газарт байршуулах, байршил тогтоох тухай 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн мандатын тоо, сонгуулийн хэсэг байгуулах, нутаг дэвсгэрийг зарлах тухай 3. Хяналт шалгалтын тухай 3.1-т Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт зохион байгуулсан тухай 3.2-т Малчны хорооллыг цахилгааны эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлын гэрээнд хяналт шалгалт зохион байгуулсан тухай 4. Төлөөлөгчдөд дэмжлэг үзүүлэх тухай 5. Сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг уламжлах тухай 6. Тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-03-06 247
Арвайхээр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оноос 2023 он дамжсан болон 2023 оны төсвийн зарцуулалт гүйцэтгэлийн үр дүнд хяналтын сонсгол зохион байгуулав. Сонсголд сумын ЗДТГазар, Хотын Захирагчийн алба, Арвайхээр Цэцэрлэгжилт, Тохижилт үйлчилгээ, Гэрэлтүүлэг нийтийн тээвэр ОНӨААТҮГазрын дуудагдаж ирсэн албан тушаалнууд оролцлоо. Мөн тендер гүйцэтгэгч 6 байгууллага оролцохоос Анкер хаус ХХК, Хөгшин хайрхан шүтээн ХХК оролцож, Монголиан мистери ХХК, Ундарга байгууламж ХХК, Ховд сафари ХХК, Баялаг говь ХХКомпаниас төлөөлөл оролцсонгүй.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад төсвийн хяналтын сонсгол зохион байгуулна

2024-02-07 382
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад хийх төсвийн хяналтын сонсголыг 2024.03.06-ны өдрийн 11:00 цагт "Арвайхээр" хуралдааны танхимд зохион байгуулна.

Арвайхээр сумын ИТХ-ын Ээлжит 20 дугаар Хуралдаан хуралдлаа.

2024-02-06 308
Хуралдаанаар -Улсын Их Хурлын сонгуулийн нэгдүгээр тойргын хэсэг байгуулах, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай -Зорилтот жилийн төлөвлөгөө батлах тухй -2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт (шинэ хаяг нэмэх) оруулах тухай -Хөрөнгө бүртгэлд авах тухай -Нийтийн сонсголын тов тогтоох тухай асуудлуудын тус тус хэлэлцэн баталлаа.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20 дугаар Хуралдааныг товлон зарлалаа

2024-01-16 361
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20 дугаар Хуралдааныг товлон зарлалаа

ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны анхдугаар Хурал хуралдлаа.

2024-01-16 305
Тус хурлаар: ✍ИТХ-ын Хуралдаанаар 2024 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай ✍Ажлын хороодын 2024 оны ажлын төлөвлөгөө батлах тухай ✍Ээлжит 20 дугаар Хуралдаан товлон зарлах тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээ

2023-12-29 296
Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС 8 ДАХЬ УДААГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД БАРИМТЛАХ СТРАТЕГИ

2023-12-21 262
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС 8 ДАХЬ УДААГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД БАРИМТЛАХ СТРАТЕГИ

Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 19 дүгээр Хуралдаан 2023 оны 18, 19-ны өдрүүдэд хуралдаж 2024 оныг "Цахим шилжилтийг эрчимжүүлэх" зорилтот жил болгон зарлалаа.

2023-12-20 271
✅Хуралдаанаар: Арвайхээр сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлт, үр дүн хэрэгжилтийг “96,3 хувь буюу тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэллээ. ✅Арвайхээр сумын хөгжлийн 2023 оны үндсэн чиглэл бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнг “92,8 хувь хувь буюу тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэлэв. ✅Сумын хөгжлийн 2024 оны үндсэн чиглэл бодлогын баримт бичгийг 4 бүлэг 14 зорилт 24 арга хэмжээ батлав. ✅Арвайхээр сумын 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл өр, авлагагүй, төлөвлөсөн орлого давсан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн хэмнэлттэй ажиллаж, Арвайхээр сумын 2024 оны төсөв батлав. ✅Зорилтот жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг “92,3 хувь буюу бүрэн хэрэгжсэн” гэж үнэлэв. ✅2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай болон бусад асуудлыг тус тус хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%