Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Арвайхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Фото мэдээ


нийт 85

Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 19 дүгээр Хуралдаан 2023 оны 18, 19-ны өдрүүдэд хуралдаж 2024 оныг "Цахим шилжилтийг эрчимжүүлэх" зорилтот жил болгон зарлалаа.

2023-12-19 278
Хуралдаанаар: ✅Арвайхээр сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг 96,3 хувь ✅Арвайхээр сумын хөгжлийн 2023 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт 92,8 хувь, 2024 оны үндсэн чиглэлийг 4 бүлэг 14 зорилт 24 арга хэмжээ ✅Арвайхээр сумын 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай ✅Зорилтот жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 92,3 хувь ✅2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай тус тус хэлэлцлээ.

АРВАЙХЭЭР "СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023-11-20 261
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Сумын аварга" шалгаруулах тэмцээнд шатар сонирхогчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

ЭЭЛЖИТ 19 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОВ ГАРЛАА

2023-11-19 238
Ээлжит 19 дүгээр Хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18, 19-ний Даваа, Мягмар гарагт хуралдана. Хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэнэ.

ЭЭЛЖИТ 18 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-11-15 221
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар Хуралдаан хуралдаж 6 асуудлын хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай 2. Арвайхээр хотын ногоон байгууламжийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай 3. Суманд харьяалах Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг дүгнэх журам батлах тухай 4. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтэц дүрмийн тухай 5. Данснаас хөрөнгө хасах тухай 6. Хяналт шалгалтын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

2023-11-13 248
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олон "Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа" аянд нэгдлээ. Тус аянд нэгдэж хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин гишүүнээр элсэж, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх ажилд хувь нэмрээ орууллаа. Албан хаагчдаас Засаг даргын Орлогч дарга Ц.Эрдэнэсүрэн, 10 дугаар багийн Засаг дарга Төлөөлөгч Ц.Бямбатогтох нар "Хүндэт донор" гэдгийг дуулгахад БАХАРХАЛТАЙ байна. #Хүмүүнлэгийн_үйлсэд_хамтдаа

ТА ТАТГАЛЗ АЯНД НЭГДЛЭЭ

2023-10-23 254
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийг хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс багццдын автобусны буудлуудад зурагт стикер байрлуулж ажиллалаа.

ПОЛИТЕКНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧДАД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2023-10-20 225
Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн бус байгууллагатай хамтран "Хүүхэд хамгаалал", "Нууцалъя", "Та татгалз", "Анзаар" арга хэмжээнүүдийн хүрээнд политехникийн коллежийн дотуур байрны сурагчдад "Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт", "Цахим гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх нь", "Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх нь", Архины хор хөнөөл", "Гэр бүл төлөвлөлт", "Авилгын талаарх ойлголт" сэдвүүдээр сургалт зохион байгуулж, мэдээлэл хийн ажиллалаа.

МАЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

2023-09-13 320
Арвайхээр сумын багуудын "Залуу малчдын зөвлөгөөн"-ийг өнөөдөр Улсын аварга малчин Ч.Авирмэдийн хотонд зохион байгуулж байгаа бөгөөд сумын ИТХурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран сумын ИТХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Малын тоо толгойд ноогдуулах албан татварын хувь хэмжээ"-ний тухай болон Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаар малчин малын тоо толгойн албан татвар төлснөөр Орон нутгийн хөгжлийн сангаас ямар үйлчилгээг авч болох талаарх мэдээллийг бэлтгэн гарын авлага хүргэж ажиллалаа. Мөн аймгийн Цагдаагийн газартай хамтран Малын хулгайн гэмт хэргийн талаар тоо, мэдээлэл болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг өгч ажиллалаа. Тус зөвлөгөөнд 120 гаруй залуу малчид оролцож байна.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2023-09-11 244
Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 28 дахь жил тохиож байна. 2023.09.10-ны өдөр Арвайхээр суманд тус өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх, өвөг дээдсээ санан дурсан 108 зул өргөж, буян ном айлдан, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ. Хамтран ажилласан Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, замын цагдаагийн тасаг, Зэвсэгт хүчний 256-р анги, Арвайхээр сумын ЗДТГазар, Арвайхээр ТҮОНӨААТҮГазар, Ганданпунцоглин хийдийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-07-06 404
1. Нээлттэй-Өвөрхангай аймаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай 2. Арвайхээр сумын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тухай 3. Арвайхээр сумын 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 4. Хяналт шалгалтын дүнгийн тухай 5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн зардал олгох тухай 6. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай 7. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналт шалгалтын тухай 8. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын хяналт шалгалтын тухай 9. Үйлдвэрүүдийн үйл ажиллагааны хяналт шалгалтын тухай 10. Нэмэлтээр Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ТӨГӨЛД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ МОД ТАРЬЛАА.

2023-05-31 301
Арвайхээр сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаныхан Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх төгөлд нөхөн сэргээлт хийж мод тарьлаа.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААНУУД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2023-05-22 281
Өнгөрсөн 7 хоногт 13 багийн иргэдийн Нийтийн Хуралдаанууд болж өнгөрлөө. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх ажлын саналыг иргэдээс урьдчилан авч түүнийгээ энэ хурлаар иргэдээрээ эрэмбэлүүлсэн. Мөн багийн Засаг дарга нар иргэддээ хийсэн ажлын тайлангаа танилцуулж үнэлгээ авлаа.

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-04-19 481
Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран "Авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлье" сургалтыг танхимаар 6 сургууль, 14 цэцэрлэгийн 50 албан хаагч, цахимаар 30 цэцэрлэг, 26 сургуулийн 81 албан хаагчид буюу нийт 131 албан тушаалтанд зохион байгуулж ажиллалаа.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААНУУД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2023-04-08 410
Өнөөдөр буюу 2023.04.08-ны өдөр 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар багуудын иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралд УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар болон аймаг, сумын удирдлагууд, Төлөөлөгчид оролцож иргэдтэй уулзан тулгамдаж буй асуудлыг сонсож цаашид хийх хэрэгжүүлэх ажилдаа нутгийн олныхоо санаа бодлыг тусгаж ажиллахаа илэрхийллээ. Мөн багийн Засаг дарга нарын ажлын албанаас 2024 онд ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажил, арга хэмжээний саналыг авч ажиллалаа.

АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-02-13 433
Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. ✅"Эерэг хандлага-Эрүүл хүнс" сумын зорилтот жилийн төлөвлөгөө батлах тухай ✅Орон нутгийн өмчийн тухай ✅Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай ✅Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай ✅Нэмэлт асуудал: Хаягийн жагсаалт батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2023-01-25 437
2023 оны 1 сарын 25-ны өдөр ИТХ-ын даргын Зөвлөл хуралдаж 3 асуудлыг хэлэлцлээ. Ээлжит 13 дугаар хуралдааныг 2023 оны 2 сарын 13-ны өдрийн 14:00 цагт Арвайхээр "Хуралдааны танхим"-д хуралдуулахаар товлон зарлалаа. Мөн ИТХ-ын даргын Зөвлөл, Ажлын хороодын 2023 оны ажлын төлөвлөгөө, ажиллах хуваарийг баталлаа.

Ээлжит 12 дугаар хуралдаан хуралдлаа

2022-12-17 448
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан Арвайхээр "Хуралдааны танхим"-д Төлөөлөгчдийн 90,3% ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар: ✅Арвайхээр сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг 93,1 хувь буюу "Тодорхой үр дүнд хүрсэн" гэж үнэллээ. ✅Арвайхээр сумын хөгжлийн 2023 оны үндсэн чиглэлийг 5 бүлэг, 34 зорилт, арга хэмжээ баталлаа. ✅ Арвайхээр сумын 2023 оны төсөв баталлаа. ✅Арвайхээр сум 2023 оныг "Эерэг хандлага-Эрүүл хүнс" зорилтот жил болгон зарлалаа.

АРВАЙХЭЭР СУМ ШАТРЫН АВАРГАА ШАЛГАРУУЛЛАА

2022-11-26 452
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан Арвайхээр сумын аварга шалгаруулах #Шатрын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Эрэгтэй ангилалд: 1-р байранд Т.Балжинням 2-р байранд Н.Сэрчинбал 3-р байранд Г.Дамба 4-р байранд Б.Лхагвасүрэн 5-р байранд Ц.Мягмарсүрэн ♟️Эмэгтэй ангилалд: 1-р байранд Ш.Тунгалагцээл 2-р байранд Д.Бор нар тус тус шалгарлаа. Шалгарсан тамирчдынхаа аймаг болон улсын уралдаанд нь амжилт хүсье. Оюун ухаанаа уралдуулан оролцсон бүх тамирчдад #ТАЛАРХАЛ илэрхийлье.

АЖЛЫН ХОРООД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022-11-18 442
ИТХ-ын дарга Ц.Доньддоржоор ахлуулсан ажлын хэсэг Баянтээгийн уурхайг түшиглэн байгуулсан "Шахмал түлш"-ний үйлдвэрийн явцтай газар дээр нь танилцаж, хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Аймгийн удирдлагууд Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчдээ эрүүл, чанартай түлшээр хангахын тулд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрийг 2020 онд байгуулсан. Нүүрсээ коксын зууханд шатааж, хөц будаа, улаан буудайг 250-300 градусаар халаан цардуул гаргаад шар шавартай хольж улмаар коксжуулсан нүүрстэйгээ барьцалдуулан шахмал түлшийг гаргаж авдаг ажээ. Бусад үйлдвэрүүд барьцалдуулагч материалаа Хятадаас зөөдөг бол манайх өөрсдөө үйлдвэрлэдгээрээ онцлог. Шахмал түлш гаргаж авахад шаардлагатай бүх материалаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг” хэмээн инженер н.Мөнх-Эрдэнэ хэлж байв. Баянтээг нь зөвхөн Өвөрхангай төдийгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан гэхчлэн олон аймгийн иргэдийг нүүрсээр хангадаг, 29.6 сая тонн нүүрсний нөөцтэй, жилд 150 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай. Гэвч цаашид анхаарах асуудал нилээдгүй байна. Үүнд: 1. Үйлдвэрлэсэн шахмал түлшээ хатаах, хадгалах агуулах хараахан баригдаагүй учир байгалийн нар салхинд хатаахад бутарч үүрэх эрсдэлтэй байдаг. 2. Ажиллах нөхцөл боломж хүнд учир ажиллах хүчин тогтворгүй. 3. Өвөл ажиллах боломжгүй үйлдвэрийн халаалтын асуудал шийдэгдээгүй. 5. 15:30 харьцаатай түлш хатаах агуулах барих компани тендерт шалгарсан ч 7-р сард суурь цутгаснаас өөр ажил хийгээгүй зэрэг тулгамдаж буй асуудлууд байна. Мөн Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооноос төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгүүдэд зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%